Дотоод хүн чинь чамд үнэн ч үлдэнэ Энгийн үг хайртайгаа учирсан гэж бодоод байгаа

    Энгийнээс энгийн бүхнээ гэрэлтүүлж явдаг блогчин бүсгүй болох Энгийн үг маань оролцов түүний ухаалаг яриатай гэдэг нь чаанаа л мэдрэгдэж байв миний бие түүний дотоод ертөнцтөй аль болох нэвтэрхийг бодов 
  •  
    • сайн сайн байна уу?
    • ewa_0415 (Aug 01 9:39 PM)сайн байна уу
    • jargal2626 (Aug 01 9:39 PM)баярлалаа
    • ewa_0415 (Aug 01 9:41 PM)танд энэ өдрийн мэнд хүргэе манай булан дотоод хүнтэй чинь ярилцахуй гэдэг нэртэй булан юм л даа
    • jargal2626 (Aug 01 9:43 PM)аан за их сонирхолтой сэдэв байна.
    • ewa_0415 (Aug 01 9:44 PM)энгийн үгийн дотоод ертөнцийг яг юу илэрхийлж чадах вэ
    • jargal2626 (Aug 01 9:45 PM)энгийн зүйл агуу гэдэг гэхдээ би агуу байхыг хүсэхгүй зүгээр л яг нэрэндээ таарсан бүх зүйлд энгийн байхыг л эрхэмлэдэг
    • ewa_0415 (Aug 01 9:47 PM)нэрнийхээ талаар их гоё нэр шиг санагддаг
    • jargal2626 (Aug 01 9:49 PM)нэрний тухайд гэвэл шри шри амьдрах ухаан бясалгалын төвд явж байхад нэг эгч надад анх сургамжит өгүүллэг номыг бэлэглэж байсан. Тэр өгүүллэгүүдийн үг бүр нь энгийн мөртлөө цаад утга санаа нь маш гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн.Тэгээд л тийм нэртэй болсон доо.
    • ewa_0415 (Aug 01 9:50 PM)ном уншдаг уу хамгийн сүүлд уншсан номноосоо хуваалцаач
    • jargal2626 (Aug 01 9:52 PM)ном уншихыг л боддог. Яг одоо Шагдарсүрэн эмчийн Сэтгэл гэгээрээсэй номыг уншиж байна.Тэрний өмнө Амай ын гайхамшигт ертөнцийг уншсан.
    • ewa_0415 (Aug 01 9:56 PM)та эрмэзэл гэж ярьсан түүний тухайд ямар бодолтой байдаг вэ
    • ойлогсонгүй ээ
    • ewa_0415 (Aug 01 9:57 PM)хүсэл мөрөөдлийнхөө талаар л
    • jargal2626 (Aug 01 10:00 PM)мөнгөтэй нь баян биш мөрөөдөлтэй нь баян гэж их гоё үг байдаг. Хүн ер нь мөрөөдөлтэй тэмүүлэлтэй зорилготой байж байж л урагшилна. Хүсэл мөрөөдөл гэвэл зөндөө дөө гэхдээ би хувийн гэхээсээ илүү Монгол эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг болоосой гэж ойрд их хүсээд байгаа. Энэ хүсэл болчихсон байна гэхээр хааяа харамсмаар санагддаг гэхдээ удахгүй хүсэл биелэх байхаа.
    • ewa_0415 (Aug 01 10:03 PM)яагаад ингэж бодох бол воо
    • jargal2626 (Aug 01 10:05 PM)Алхам тутамд л мэдрэгдэх юм байна шүү дээ
    • ewa_0415 (Aug 01 10:07 PM)эмэгтэй хүн болгон сонирхдог зүйлтэй цуглуулдаг юумтай байдаг таны хувьд
    • jargal2626 (Aug 01 10:10 PM)тэмдэглэлийн дэвтэр,үзэг аан тэгээд яг эмэгтэй хүн болгон гээд бодвол бөгж,үнэртэй ус цуглуулдаг юм байна
    • ewa_0415 (Aug 01 10:12 PM)нууц биш бол хэр үрэлгэн бэ
    • jargal2626 (Aug 01 10:13 PM)ер нь бол өөрөөсөө мөнгө харамлахыг боддоггүй.
    • ewa_0415 (Aug 01 10:16 PM)энэ асуултыг асуумаар байна сурдаг орныжоо талаар хуваалцаа ч
      ewa_0415 (Aug 01 10:17 PM)нийгэм ээс нь авах
      ewa_0415 (Aug 01 10:17 PM)зүйл юу байна
    • jargal2626 (Aug 01 10:18 PM)авах зүйл маш их хуулиндаа захирагдаж чаддаг,хүн бүр нь өөрсдийн үүргээ мэддэг аливаад хариуцлагатай,бие биенээ хүндэлдэг гээд л сайхан зүйлс зөндөө бий
    • ewa_0415 (Aug 01 10:20 PM)анх очоод юу нүдэнд тусдаг вэ юуг хамгын түрүүнд сурав
    • jargal2626 (Aug 01 10:23 PM)хамгийн түрүүнд баярлалаа уучлаарай гэдэг үгийг их хэрэглэдэг нь төвөгтэй санагдаж байсан ч одоо бүүр хэвшчихсэн байна лээ анхандаа хэлэхээ мартчихна тэгээд хүмүүс их эвгүй харна тэгээд тэнд очоод анх энийг сурсан байхаа.Анх нүдэнд туссан зүйл гэвэл гудамжаа усаар угааж цэвэрлэж байгаа нь гоё санагдсан
    • ewa_0415 (Aug 01 10:25 PM)монголчууд баярлалаа уучилаарай гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ
    • jargal2626 (Aug 01 10:26 PM)маш эвгүй хүлээж авдаг за битгий маяглаад бай гэх мэт гэхдээ бас зүгээр байх ёстой л нэг харилцааны хэлбэр гэдэг утгаар нь авч үздэг хүмүүс ч их бий
    • ewa_0415 (Aug 01 10:28 PM)таны блог их гэгээлэг их олон хүмүүсийг сайн зүйл рүү татдаг номын хурим блогынхоо тухай
    • jargal2626 (Aug 01 10:30 PM)тэр блогоо бурханы шашны талаар бичнэ гэж нээж байсан гэхдээ дараа нь тэр бодлоосоо их санаа зовсон л доо хангалттай мэдлэггүй байж тийм зүйл бичнэ гэдэг надад ахдах болохоор. 9н сараас эхлээд дан номын талаар бичихээр төлөвлөж байгаа уншсан номныхаа талаар бусадтай санал бодлоо хуваалцах ч гэх юмуу даа
    • ewa_0415 (Aug 01 10:34 PM)хүмүүс их гэгээрлийн талаар их ярьдаг болсон таны хувьд гэгээрэл гэж юу болох зарим хүмүүс үүнийг шашинтай их холбдог болж л дээ
    • jargal2626 (Aug 01 10:39 PM)шашинтай холбоод л тэгээд хүнтэй юм ярихгүй юум ууж идэхгүй хэдэн сар жилээр суугаад л бясалгаад л гэгээрнэ гэдэг ч юмуу их хүндээр холуур бодоод өөрсдийгөө зовоодог юм шиг санагддаг. Миний бодлоор байгаль дэлхийгээ хайрлан, эцэг эх, элгэн садан өвөг дээдсээ хүндлэж үгийг нь сонсож сурах, амьдрах ухаанд суралцахыг гээд л аливаад эерэг зөв сэтгэлээр хандаж чадаж байвал энэ бас нэг гэгээрэл мэт санагддаг
    • ewa_0415 (Aug 01 10:45 PM)хайр гэдэг зүйл юу вэ яавал агуу хайрыг бүтээх бол
    • jargal2626 (Aug 01 10:45 PM)юу 
    • ewa_0415 (Aug 01 10:47 PM)хайр гэж юу вэ таныхаар таны хайр сэтгэл юун дээр үндэслэх бол
    • jargal2626 (Aug 01 10:50 PM)
      jargal2626 (Aug 01 10:50 PM)хайр их өргөн цар хүрээтэй шүү дээ. хайр байгаа болохоор бид амьдар ч байгаа.Хүнийг хайрлахдаа хариу нэхэхгүй чин сэтгэлээсээ хайрлаж байх ёстой гэж боддог оо.
      jargal2626 (Aug 01 10:51 PM)Тэгэхгүй би тэрэнд хайртай тэр тэгэх ёстой ингэх ёстой гээд байвал тэр бол хайр бишээ.
    • ewa_0415 (Aug 01 10:51 PM)одоо хайртайгаа учирсан уу
    • jargal2626 (Aug 01 10:52 PM)учирсан гэж бодогдоод байгаа
    • ewa_0415 (Aug 01 10:56 PM)блогчид хоорондоо их сайхан харилцаатай байдаг зарим нь үерхэдэг хэрвээ танд хэн нэгэн бологчыг хэн нэгэн блогчтой учруулах боломж гарвал
    • jargal2626 (Aug 01 10:57 PM)аан тэрийг сайн хэлж мэдэхгүй юм байна аа.
    • ewa_0415 (Aug 01 10:59 PM)хамгын гүн сэтгэгдэл үлдээсэн блог бий юу байвал хэнийх вэ
    • jargal2626 (Aug 01 11:03 PM)amanjinka ahiin blog
      jargal2626 (Aug 01 11:04 PM)Аманжинка ахын блог
    • ewa_0415 (Aug 01 11:06 PM)
      хэр эмзэг вэ
    • jargal2626 (Aug 01 11:06 PM)ер нь эмзэг талдаа орох гээд байгаа шүү
    • ewa_0415 (Aug 01 11:09 PM)хамгын их баяртай мөч чинь хэзээ тохиож байв ирээдүйд ээж болвол ямархуу ээж болох бол
    • jargal2626 (Aug 01 11:10 PM)ер нь өдөр бүр л тодорхой хэмжээгээр аз жаргалтай өнгөрдөг.Мэдээж сайн ээж болохыг л эрхэмлэнэ дээ.
    • ewa_0415 (Aug 01 11:14 PM)одоо үед охидууд маань их өөрсдийгөө арчилдаг болж охин хүний бүсгүй хүний жинхэн гоёл юу вэ
    • jargal2626 (Aug 01 11:16 PM)дотооддоо л гоё байвал тэгээд гадагшаа гэрэл нь цацрах байхаа
    • ewa_0415 (Aug 01 11:19 PM)энгийн үг наадмаар яаж баярлав хүүхэд насныхаа наадмийн дурсамжаасаа
    • jargal2626 (Aug 01 11:22 PM)Наадмаар гэртээ л байсан даа. Баярт нэг их дуртай бишээ.
    • ewa_0415 (Aug 01 11:23 PM)шинэ жилд ч гэсэн үү
    • jargal2626 (Aug 01 11:28 PM)шинэ жилд дуртай байлгүй яахав өөр бусад сунжирдаг баярт дургүй ээ
    • ewa_0415 (Aug 01 11:30 PM)таны суралцдаг оронд энэ баярыг хэрхэн тэмдгэлдэг вэ
    • jargal2626 (Aug 01 11:36 PM)гэр бүлийнхээ хэмжээнд тэмдэглэж өнгөрүүлдэг.
    • ewa_0415 (Aug 01 11:37 PM)за баярлалаа танд манай буланд
      ewa_0415 (Aug 01 11:37 PM)оролцсонд
    • jargal2626 (Aug 01 11:37 PM)баярлалаааааа
      jargal2626 (Aug 01 11:37 PM)чамд амжилт
    • ewa_0415 (Aug 01 11:38 PM)танд амжилт хүсээд сайхан бүхнийг хүсэе
    • jargal2626 (Aug 01 11:38 PM)баярлалаа чамд ч бас

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Бито | 2011-08-02 01:43:00
Аанхан, гоё ярилцлага байна...
2. тууланка том болсон | 2011-08-02 02:44:01
bayarlalaa
3. хандаа (зочин) | 2011-08-02 03:32:20
таалагдлаа
4. хандаа (зочин) | 2011-08-02 03:32:59
таалагдлаа
5. ss_gogo | 2011-08-02 11:24:42
их энгийн үгтэй охин байна эдр кккккк
6. тууланка том болсон | 2011-08-02 16:11:25
th neren dee taarsan busgui shuu dee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.